Оросын байгалийн шингэрүүлсэн хийг Сахалинаас Хятадын зах зээлд нийлүүлэх боломжийг хоёр улс хэлэлцэнэ гэж ОХУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Андрей Денисов сэтгүүлчидтэй ярилцэх үеэрээ мэдэгджээ.
“Байгалийн шингэрүүлсэн хийг Ямалаас төдийгүй Сахалинаас Хятадад нийлүүлэх төлөвлөгөө бий. Байгалийн шингэрүүлсэн хий хэлбэрээр хэсэгчлэн нийлүүлэх бөгөөд аажимдаа тэнд хоолой барьж магадгүй” хэмээн тэрбээр хэлсэн байна.
БЭЭЖИН. /ТАСС/.
МОНЦАМЭ
Сэтгэгдэл