
Харин Оросын нийтлэлч Эдуард Лимонов "Энэ онигоо байх, хэрэв үнэн бол Хөдөө аж ахуйн сайд Ткачёвыг нэн даруй огцруулах ёстой. Хятад тэртэй тэргүй манай усыг хулгайлж байдаг. Хар Иртыш мөрнийг хятадууд далангаар хаачихсан, мөн Обь мөрнөөр усан пароход явах аргагүй болж байхад ийм санал тавьж байдаг сайд гэж байх уу? Тэр ядаж газрын зургаа харсан юм болов уу? Ямар гол хаанаас эхэлж хаана цутгадагийг мэдэхгүй байгаа бололтой" гэж шүүмжилжээ.
Сонирхуулахад, Орос улс ойрын хугацаанд Хятадад улаан буудай нийлүүлж эхэлнэ. Түүнчлэн оросууд энэ оны 9-р сарын 30-наас 10-р сарын 2-нд Сочид болох Дэлхийн үр тарианы 2-р хуралд Хятадыг урьжээ.
Нэмж өгүүлэхэд, Орос ба Хятад хамтран Воронеж хотод 100 сая доллараар туулайн ферм барихаар боллоо.
Сэтгэгдэл