Жон Траволта өтгөн үснээсээ хагацав


Жон Траволта өтгөн үснээсээ хагацав

 

Жүжигчин Жон Траволтагийн өтгөн үс бол түүнийг илэрхийлдэг гол зүйлсийн нэг. Шүтэн бишрэгчид нь түүнийг 1977 оноос хойш л ийм дүр төрхтэйгөөр харж байгаа. Тэгвэл шинэ онд бид түүнийг шинэ хэв маягтайгаар харах нь. 

"Оскар"-ын шагналд хоёр удаа нэр дэвшиж асан алдартай жүжигчин эр ням гарагт охин Эллатайгаа авахуулсан зургаа нийгмийн сүлжээнд байршуулжээ. 
65 настай жүжигчин эр үсээ хусуулсан ч сахал нь түүнийг эрүүл чийрэг, хүчирхэг харагдуулах аж. 

Шүтэн бишрэгчид нь түүнийг гайхалтай харагдаж байна хэмээн уулга алджээ. "Үсгүйгээр илүү залуу харагдаж байна", "Халзан нь илүү дээр байна" хэмээн дагагчдынх нь сэтгэгдэл хөврөх аж. 

Эх сурвалж www.wikimon.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.