С.БААТАРЖАВ: ЗОДООН ХИЙСЭН ХУРАНДАА НАРЫГ ӨНӨӨДРӨӨС ЧӨЛӨӨЛНӨ


С.БААТАРЖАВ: ЗОДООН ХИЙСЭН ХУРАНДАА НАРЫГ ӨНӨӨДРӨӨС ЧӨЛӨӨЛНӨ

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Баянмонгол хороололд цагдаагийн хурандаа нар хоорондоо зодолдож, нэгнээ гэмтээсэн хэрэг 12-13-нд шилжих шөнө гарсан. Хэрэг гардаг шөнө ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дэд хурандаа н.Отгонжаргал нар хувийн таарамжгүй харилцаанаас согтуурсан үедээ зодолдож, нэгнээ гэмтээсэн юм. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд энэ талаар ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав “Зодоон хийсэн хурандаа нарт хариуцлага тооцно. Өнөөдөр тушаалыг нь гаргана. Ажлаас нь чөлөөлнө” гэж мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.