МАНАЙ УЛСЫН ЗУРГААН ТАМИРЧИН ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДИЙН ТООНД БАГТЛАА


 

 

Манай улсын ой тогтоолтын зургаан тамирчин дэлхийн шилдэг тамирчдын жагсаалтад багтжээ.Жагсаалтыг АНУ-ын Сан Диего хотод ирэх зургаадугаар сард болох дэлхийн шилдэг 24 ой тогтоогч өрсөлдөх тэмцээнтэй гаргасан байна.

Урьдчилсан шатны шалгаруулалтын үеэр Өсвөрийн дэлхийн аварга Э.Пүрэвжав 18.06 секундэд 80 цифр тогтоон "speed numbers" буюу "Тооны марафон" төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Жагсаалтад 2015 оны Өсвөрийн дэлхийн аварга Э.Пүрэвжав, их мастер Б.Шижир-Эрдэнэ, олон улсын мастер Т.Энхжин, З.Цэцэгзул, А.Анударь нар мөн багтсан байна.

Тэд удахгүй дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө. Тэмцээний шагналын сан нийт 75 мянган ам.доллар.

Gereg.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.