Ниагара мөрнөөс эх авч 51 метрийн өндрөөс урсдаг хүрхрээ хөлдсөн нь иргэдийг цочирдуулсан байна. Том жижиг гурван хүрхрээнээс бүрддэг Ниагара үзэсгэлэнт байгаль, усан цахилгаан станцаараа алдартай.
Америкийн Мидуэст, Нортийст мужуудад хүйтэрч цасан шуурга дэгдэж, гол мөрнүүд хөлдөх болсон байна. Ниагара хүрхрээ хөлдсөнөөр байгалийн онц үзэмжтэй дүр зураг үүсч аялагч жуулчдыг гайхшруулжээ. Жуулчид хөлдсөн хүрхрээг “Frozen” хүүхэлдэйн кинонд гардаг Элса гүнжийн мөсөн ордонтой зүйрлэж байна.
Ирэх өдрүүдэд цаг уурын урсгал Шинэ Англи мужийг дайран өнгөрөх тул оршин суугчдыг бэлтгэлтэй байхыг анхааруулжээ.
Эх сурвалж: www.cnn.com
Сэтгэгдэл