УИХ-ын хаврын чуулган хэл амтайхан завсарлаж, улс төрийн намууд сонгуулийн бэлтгэл ажилдаа хэдийнэ гарчээ. Тухайлбал, эрх баригч намын гишүүд орон нутагт ажиллах томилолт аван сонгогдсон тойрогтоо ажиллаж байгаа бол жагсаалтын гишүүд АН-аас суудал авч чадаагүй аймаг орон нутагт ажиллаж байгаа сурагтай.
Нөгөө талаар намын удирдах төвшний албан тушаалтнууд аймаг, сумын намын дарга нартай уулзаж ирэх сонгуулиар хэрхэн ажиллах талаар байр сууриа нэгтгэж байгаа аж. Харин сөрөг хүчин буюу МАН-ынхан одоогоор ажин түжин байгаа ч мөн л тойрогт нэр дэвших хүмүүсээ орон нутагт ажиллуулах томилолт өгч явуулжээ. УИХ-ын хаврын чуулган эхлэхээс өмнө улс төрийн намууд намын хурлаа хийж нэр дэвшигчдээ эцэслэн зарлах учиртай. Хэн хаана нэр дэвших, хэнийг дахин сонгохгүй байх магаддалтай талаар хийсэн судалгаа, намд өгсөн хандив зэргээс шалтгаалан тойргийн нэр дэвшигчид дунд чамгүй өрсөлдөөн өрнөх нь ч тодорхой байгаа юм. Манай сонин МАН, АН-ын тойрогт өрсөлдөхөөр санаархаж байгаа нэр дэвшигчдийн тухай нийтлэлийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэгвэл энэ удаад хоёр том намаас гадна парламентад суудалтай, суудалгүй улс төрийн намуудын жагсаалтад хэн багтах талаар онцлоё. АН-ын хувьд өмнө нь жагсаалтад багтсан хүмүүсийг энэ удаа жагсаалтад багтаахгүй гэдэг нь тодорхой болсон. Нөгөө талаар эрх баригч намд фракцийн зарчим үйлчилдэг учраас фракци бүрийн төлөөлөл болсон нэг хүн жагсаалтын эхний хэсэгт эрэмбэлэгдэх нь тодорхой байгаа юм. Хэрвээ Ардчилсан нам ИЗНН-тай нэгдсэн тохиолдолд ИЗНН-д жагсаалтын эхний 10-аас хоёрыг ядахдаа өгөх шаардлага үүснэ.
Гэх мэтээр АН-ын жагсаалт дээр чамгүй өрсөлдөөн өрнөх нь тодорхой болжээ. Өнгөрсөн хугацаанд эрх баригч нам байсан хэдий ч намын санхүүжилт, сонгуульд зарцуулах хөрөнгө чухал учраас жагсаалтаа үнэлнэ гэдэг нь тодорхой байгаа. АН- ын жагсаалтын нэгдүгээрт намын дарга З.Энхболд орно. Хоёрдугаарт, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байгаа Л.Эрхэмбаяр жагсах бол гуравдугаарт мэдээж намын дотоод дүрэм ёсоор эмэгтэй нэр дэвшигч эрэмбэлэгдэх учиртай. Намын дарга Шонхор фракци, Л.Эрхэмбаяр генсекийн хувьд Ерөнхийлөгчийн хүн гэсэн тодотголтой. Тэгэхээр жагсаалтын гуравдугаарт МоАХ фракци. дөрөвдүгээрт МҮДН, тавдугаарт "Алтан гадас”, зургадугаарт "Нэг ардчилал”, долдугаарт МоАН, нэгдэл гэх мэтээр эрэмбэлэгдэх дүр зураг харагдаж буй. Намын даргын хувьд емнө нь нэр дэвшиж байсан чамгүй нэр хүндтэй, нийслэлийн есөн дүүрэгт санал авах, улмаар 21 аймгаас санал цуглуулах магаддал өндөр хүмүүсээ жагсаалтад оруулахыг чухалчилж байгаа гэв. Урьдчилсан байдлаар З.Энхболд, Л.Эрхэмбаяр, Г.Байгальмаа, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, АБакей, Ц.Баярсайхан гэх мэтээр хүмуүсийн нэр ч дуулдаж эхэлжээ.
Харин ирэх сонгуульд гуравдагч хүчний орон зайг нөхөж чадах улс төрийн хүчин хэмээн яригдаж буй ХҮН-ынхан жагсаалтаа тэрбум тэрбумаар үнэлсэн нь тодорхой болсон. Шинэ улс төрийн хүчин учраас нэр хүндээс илүү мөнгө чухал байгаа. Тиймдээ ч эхний гурвыг тэрбумаар, гурваас хойшоо бол 500 саяар үнэлж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. С.Ганбаатарын хувьд намын жагсаалтаа мөнгөөр үнэлчихээд өөрөө харин тойрогт очиж санал зулгаах бодолтой байгаа.
Энэ намаас жагсаалтад ихэвчлэн мөнгетэй эрхмүүд буюу "Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд, Скайтел компанийн захирал Д.Болор, "Ottegen holding" захирал Н.Отгонбат, "Хера Холдинг”-ийн захирал Х.Ганхуяг, "Баясах фүүдс"-ийн захирал Н.Энхболдоос гадна намын даргаар ажиллаж байсан С.Боргил нарын хүмүүс жагсаалтын эхэнд эрэмбэлэгдэх магадлал өндөр. Улс төрийн бусад намуудад байхдаа урагшаа зүтгээд ч нэмэргүй байсан бизнесийн салбарынханы улс төрд хүч үзэх сонирхол ХҮН-ын жагсаалтад багтсанаар биелэх нъ ээ. Парламентад суудалгүй бусад улс төрийн намуудын хувьд жагсаалтад олон хүн багтаах, тойрогт хүч үзэх боломж бараг л байхгүй. Нэг намын даргатай нам ч чамгүй олон учраас аль нэг намтай эвсэх, хамтрах байдлаар л жагсаалтаа бүрдүүлэх боломжтой юм.
Тэгвэл сөрөг хүчин буюу эрх баригч намын хамгийн хүчтэй өрсөлдөгч болох МАН-ынхан жагсаалтаа арай өөрөөр зураглажээ. Эх сурвалжуудын өгч буй мэдээллээр энэ сонгуулиар намын удирдах албан тушаалтнууд илуү өндөр хариуцлага хулээх аж. Тухайлбал, намын жагсаалтад намын удирдах албан тушаалтнууд багтахгүй юм байна. М.Энхболд дарга төрсөн нутаг Төв аймагт тойрогт өрсөлдөх бол намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Бямбацогт мөн л хариуцлага үүрч Ховд аймгаас тойрогт өрсөлдөх гэнэ. Бүс хариуцсан нарийн бичгийн дарга нарын зарим нь мөн л тойрогт очиж өрселдөхөөр болсон байна.
Харин намын жагсаалтад тэд өмнөх шигээ "өвгөчүүл”-ийг нуухгүй. Харин МАН-д өнгөрсөн хугацаанд хамгийн нэр хүндтэй улстөрч болж бэлтгэгдсэн, улс төрийн карьер нь дөнгөж дундаа орж байгаа залуусыг оруулах гэнэ. Эх сурвалжуудын өгч буй мэдээллээр энэ удаагийн жагсаалтад судалгаагаар рейтинг өндөртэй улстөрч хэмээн тодорхойлсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр жагсаалтаа толгойлж орох магадлал өндөр байгаа юм байна. Түүний хувьд батлан хамгаалах салбараас эхлээд УИХ-ын бүх төвшинд амжилттай ажиллаж яваа нэр хүнд нь нийгэмд төдийлөн унаагүй улстөрч гэж намынхан нь дүгнэж байгаа аж. Үргэлжлүүлэн Г.Занданшатар, Су.Батболд, У.Хүрэлсүх, намын эмэгтэйчуүдийг амжилттай удирдаж яваа Ц.Цогзолмаа, намын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, О.Содбилэг зэрэг нийгэмд нэр хүнд нь унаагүй, 90 жилийн түүхтэй намын залгамж халаа болсон улстөрчдийг жагсаахаар ярилцсан аж. Мөнгө өгсөн нь биш намын нэр хүндийг өргөж чадах улстөрчдийг жагсаалтад оруулснаар тэд ирэх сонгуульд олонхи бүрдүүлж чадна гэсэн нтгэлтэй тактик боловсруулжээ. Нам хэдэн хувийн санал авснаас шалтгаалж автоматаар жагсаалтын гишүүд эрэмбэлэгдэж байсан хуучин сонгуулийн хуулъ өөрчлөгдөж наыын жагсаалтад багтсан ч тойргийн зарчмаар санал авсан улстөрчид жагсаалтад орж ирэх учраас нэр хүнд хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, жагсаалтын 20-д эрэмбэлэгдсэн ч тухайн бүсээс хамгийн олон санал авчихвал УИХ-ын гишүүн болох учраас мөнгө төлж урагшаа ордог, эсвэл сонгогдож чадахгүй нь жагсаалтад нуугддаг асуудал арилж байгаа. Тийм ч учраас энэ сонгуулиар магадгүй хамгийн нэр хүндтэй, чанартай, улстерд байх ёстой хүмүүс магад жагсаалтад орох дүр зураг харагдаж байна.
Монголын мэдээ
Б.Тогтох
Б.Тогтох
Сэтгэгдэл