Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан.
Энэ дагуу хоёрдугаар сарын 2 буюу өнөөдөр ТЭГШ /0, 2, 4, 6, 8/ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин маргааш СОНДГОЙ /1, 3, 5, 7, 9/ тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцох юм.
Дээрх дугаарын хязгаарлалт нь 10:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ.
Сэтгэгдэл