Цэрэг, цагдаагийн хурандаа цолтой зарим хүнд өнгөрсөн хоёр жил хатуу, халгаатайхан байсан гэхэд хилсдэхгүй. Батлан хамгаалах яамны нэр бүхий хурандаа нарыг албан тушаалын хэрэгт холбогдуулан, 2014 оны нэгдүгээр сард сүр дуулиантайхан баривчилсан.
Түүнээс хойш удалгүй УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад нь "Гүйцэтгэх ажил явуулсан” хэмээн цагдаагийн хэд хэдэн хурандааг буруутган, ажилгүй болгосныг уншигчид санаж буй нь лавтай.
Энэ хэргийн учир шалтгаан одоо болтол тодорхой болоогүй байна. Эхлээд тагнуулын байгууллага Х.Тэмүүжингийн гомдлыг хянаад "Цагдаагийн хурандаа нар гэм буруутай нь тогтоогдсонгүй” гэсэн.
Ажлаасаа гэнэт халагдсан хурандаа нар ч шүүхэд гомдол мэдүүлэн, буцаж томилогдоод удаж буй. Гэвч Х.Тэмүүжин АТГ-т дахиад гомдол гаргачихаад нэлээд хэдэн сарыг үдэж байна.
ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАРЫН ХЭРЭГТ Л.МӨНХБАЯСГАЛАНГААС ТАЙЛБАР АВНА
Х.Тэмүүжин цагдаагийн хурандаа нараар "туг тахих” болсон шалтгаан нь өнгөц харахад Г.Сарангэрэл гэх бүсгүйн гар утасны харилцаа, дуудлага мессежтэй холбоотой мэт боловч цаагуураа АН-ынхны дотоод зөрчил, фракцуудын тэмцэлтэй холбоотой нь илэрхий байдаг.
Тамгаа өгөлцөж, авалцсан Хууль зүйн сайд, АН-ын нөлөө бүхий зүтгэлтэн эрхмүүдийн талцлаас болоод цагдаагийн хурандаа нарыг золиослох шахсан гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу. Тэдэнд буруу байгаагүй гэдгийг цагдаагийн алба хаагчид, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажил эрхэлдэг дунд, бага тушаалын жирийн алба хаагчид нь бүгд л мэдэж байсан.
Тухайн сэжигтний хань хамсаатныг тогтоохын тулд өнөө үед өдөр бүр утасных нь биллийг нягталж, үзэх явцад л мань сайдын "сайн дүүтэйгээ” харилцсан бичвэр, дуудлага ил болсон. Үүнийг л улс төржүүлчихсэн шүү дээ.
Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн эсэхийг нягталдаг тагнуулын байгууллагынхан экс сайдын өргөдлийн дагуу цагдаагийн хурандаа нарыг шалгаад гэм буруугүй гэдгийг баталсан ч, гомдол нь барагдаагүй юм билээ.
Тиймдээ ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст түүний өргөдлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм гэсэн. Энэ хэрэгт сэтгүүлч Л.Мөнхбаясгалангаас ч тайлбар авах шаардлагатай гэж үзсэн ч өнөөг болтол байцаагаагүй дуулдаж байна.
Нөгөө Г.Сарангэрэлийн оролцсон "Цензургүй яриа” нэвтрүүлгийг бэлтгэхэд Х.Тэмүүжингийн эсрэг ажилласан гэх хурандаа нар ямар оролцоотой байсныг л шалгахаар болж буй юм байх.
САЙДЫН СУУДЛЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛДЭЭ ЖИРИЙН ОФИЦЕРУУДЫГ ХЭЛМЭГДҮҮЛЖЭЭ
Албан үүргээ хуулийн дагуу гүйцэтгэж байсан жирийн алба хаагчид улстөрчдийн албан тушаалын төлөөх тэмцлийн золиосонд хэлмэгдсэн тохиолдол ганц энэ биш.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Жаргалсайхан тэргүүтэй дөрвөн хурандааг "маш нууц” гэсэн дардастай хавтаст хэрэг нээн шалгаад оны өмнөхөн хэрэгсэхгүй болгосон юм.
АТГ, Нийслэлийн прокурорын газар, БХЯ-ны хэд хэдэн эх сурвалжтай уулзаж 300 айлын орон сууцтай холбоотой, хурандаа нарт холбогдох хэргийн талаар тодруулахад бүгд л "Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Л.Болдын үйл ажиллагааг харлуулахын тулд хэсэг хүний зохион байгуулсан гүтгэлгийн шинжтэй үйлдэл байсан.
Уг хэрэгт холбогдон шалгуулсан хурандаа Х.Батсайхан хашир хүн тулдаа өөрийгөө ч, нөхдөө ч хэлмэгдэхээс аварч чадсан” гэж байлаа. БХЯ-ны нэгэн хурандаа "300 айлын орон сууцтай холбоотой тендерт санхүүжилтээс эхлээд л Х.Батсайхан, Д.Жаргалсайхан нарыг буруутгасан байдаг юм.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.
|
GoGo Facebook Хуудас |
Сэтгэгдэл