Бөмбөг тавьсан гэх дуудлага Улаан-Үүдийг айдаст автууллаа


Монгол Улс ОХУ-тай харилцан визгүй зорчдог болсноор манай иргэд хойд хөршийг, тэр дундаа Улаан-Үүд хотыг зорих нь ихэссэн билээ. Тэгвэл яг одоо Улаан-Үүд хоттой холбоотой таагүй мэдээлэл Оросын цахим сайтуудаар гарч эхэллээ. Тодруулбал, Буриад Улсын нийслэл Улаан-Үүд хотод өнөөдөр өглөө цагдаагийн газарт хэд хэдэн удаа дуудлага ирж, Улаан-Үүд хотын нисэх буудал болон томоохон худалдааны төвүүдэд бөмбөг тавьсан тухай хэлжээ.

 

 

Аюулгүйн хүчнийнхэн "Байкал” нисэх буудал болон томоохон худалдааны төвүүдээс иргэдийг нүүлгэн шилжүүлж, бөмбөг тавьсан эсэхийг нягталжээ. Албаны эх сурвалжууд нүүлгэн шилжүүлэлт сургуулилт биш гэдгийг мэдэгдсэн ч тэсрэх бөмбөгийг олсон эсэхийг мэдэхгүй байгаа аж. Ямартай ч, аюулгүйн хүчнийнхэн дуудлагын дагуу өглөөний нислэгүүдийг хойшлуулж, томоохон худалдааны төвүүдийг хааж нэгжлэг хийсэн ч тэсрэх бөмбөг олоогүй байна. Тиймээс галт тэрэгний буудлуудыг шалгаж эхэлсэн аж.

 

 

Энэ зуур дуудлага хуурамч байж болох талтай хэмээн таамаглаж эхэлжээ. Юутай ч, Буриадын Дотоод хэргийн яамнаас "Өнөө өглөө цагдаагийн газарт бөмбөг тавьсан гэж цуврал дуудлага, мессеж ирсэн. Бид дуудлага, мессежүүдийг нягталж байна. Тун удахгүй хэн явуулсан нь тодорхой болно” хэмээн албан ёсоор мэдэгдэж, иргэдийг айдаст автуулсан бөмбөг тавьсан гэх мэдээлэл үнэн болохыг баталлаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.