НЭГ МИЛЛИАРД ОЙН СУУЛГАЦ


НЭГ МИЛЛИАРД ОЙН СУУЛГАЦ

 

Пакистаны ерөнхий сайд Imran Khan-ын санаачилгаар дэлхийн дулаарал, дайны хөл хэдэн арван жил талхилагдсан Пакистан орны гол ус ширгэж улам гандан цөлжиж байгаа Афганистантай хил залгаа баруун хойд зүгийн нүцгэн чулуун уул хад асга, элсэн цөлийг ойжуулахаар 2014 оноос 300 сая мод, 150 сая жимс, ногооны 42 төрлийн мод модлог ургамал, бут суулгаж эхэлснээр 4 жилийн дотор 1 миллиард мод суулгаж 350 000 га газрыг ойжуулжээ.

Модны ганц мөчрийг дулаан орчинд 3 жил усанд үрсүүлж , дараагийн 3 жил нь шороонд суулгаж мөчир нахиа ургаад ирхээр нь хад асга хайрга чулууны завсар болгонд нэг бүрчлэн суулгаж, элсэн цөлийг усжуулан мод нэг бүрийг нялх хүүхэд шиг өдөр шөнөгүй салхи шуурга, халуун нарнаас хамгаалан ажиллаж байгаа 16000 ажилчидаа нийт 350 000 доллараар цалинжуулсан байна.

"Ойжуулах Цунами" гэж нэрлэсэн нүсэр ажлаа 2023 он хүртэл 10 миллиард мод суулгахаар төлөвлөн одоо энэ байгаа ойгоо 100 дахин томсгох зорилготой ажиллаж байна.

Яг одоо 1 миллиард 600 мянган мод урган цэцэглэж дайны хөлд хэдэн арван жил сүйтсэн эх орноо сэргээн хөгжүүлэхдээ олон мянган хүнийг газар шороогоо арчлан тордохоос Эх орон сэргэдэг гэдгийг маш энгийн ажлын аргаар ард түмнээ хөдөлгөж чаджээ.



БОАЖЯ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.