“Буцаагүй амлалт” буюу эр хүний нандин чанар


“Буцаагүй амлалт” буюу эр хүний нандин чанар

 

Энэ сарын 8 буюу ОУ-ын эмэгтэйчүүдийн баяраар Хүннү молл кино театрт “Буцаагүй амлалт” УСК нээлтээ хийлээ. Чухам өнөө цагт үгүйлэгдэж байгаа амлалт тэр тусмаа Монгол эр хүний зан чанар ямар үнэ цэнэтэйг ойлгуулах гэж найруулагч хэд хэдэн дүрийг эсрэгцүүлэн тавьсан нь сонирхол татлаа.

Киноны гол дүр Эрдэнэ, Жижигээгийн аав мөн архичин ч гэсэн хүн чанараа гээгээгүй нэгэн гэтэл олзны төлөө хүний амийг бүрэлгэхэд ч бэлэн гурван залуу. Ердөө л өнөөгийн нийгмийн эрээн бараан, эр хүний жудгийг харуулж өгснөөрөө илүү онцлогтой.

“Буцаагүй амлалт” буюу эр хүний нандин чанар

Гол дүрийн Эрдэнэ анахизм гэх өвчгэй гэхдээ олон түмэнд гайхагдсан дархан. Дархан хүн бурхан ухаантай гэж монголчууд эртнээс ярьдаг байсан шиг энэхүү дурээр эр хүний амлалт хийгээд монгол хүний ухааны царыг харуүлах гэсэн мэт. Үйл явдлыг ерөнхийлбөл эр хүн амласан бол амлалтаа биелүүлэх ёстой. Харин энэхуү амлалтандаа хүрэхэд ямар ч саад бэрхшээл тохиолдож болно гэдгийг Жижгээ хүүд түслаж аавыг нь олж өгөх хугацаанд тохиолдох явдлууд. Тэр дүндаа Монголчууд өнөөдөр хүнд түслахыг төдийлөн боддоггүй харин амин хувийн ашиг хонжоо хайх, мөн байгаль орчинтойгоо ёс бүс харьцах болсонг түүл голын хажүүд машинаа үгаах залуус бохир усаа шуүд үс уруу асгаж байгааг эсэргүүцсэн Эрдэнээг зодохыг завдаж байгаа зэргээр харуулсан нь байгалиа хамгаалах ухааныг түүний зангаар харүүлж байна. Энэ нь манай үеийн залуүст бас ойлгуулах, ухааруүлах гэсэн киноны далд сзнаа мэт.

“Буцаагүй амлалт” буюу эр хүний нандин чанар

Гэхдээ хэдий монгол хүний хүн чанар одоо хүртэл байгаа гэдгийг архичин залуугаар бас харуулсан. Тэрээр анх гол дээр таарснаас хойш Эрдэнэтэй нөхөрлөж байгаа нэгэн. Гэхдээ амласан амлалтаа биелуүлж Жижгээгийн эцгийн гэрийг олж өгсөн хэдийч өөр эхнэр хүүхэдтэй болсон байхыг хараад хэлэх би хэдий архичин ч худлаа хэлж байсангүй гэхээр жигшиж байгаа нь хүн чанараа гээхгүй гэсэн бас ухаан түүний дотор нүугдсаар байгааг илтгэнэ.

Бас нэгэн мартаж болохгүй дүр бол Эрдэнийг өсгөсөн нутгийн өвгөн Сүрэн гуайн дүр. Хэдий гол дүр биш ч яалт ч үгүй залгамж халаа, монгол эр хүний уужуу ухаан, хүнээр хүн хийхийг ухааныг дээдлүүлмээр дүр болжээ.

“Буцаагүй амлалт” буюу эр хүний нандин чанар
“Буцаагүй амлалт” буюу эр хүний нандин чанар

Өнөө цагт хүн чанар гэдэг зүйл үнэгүйдэж байна тэр дундаа монгол эр хүний ноён нуруу, бусдыг гэсэн сэтгэл ихэд үгүйлэгдэж буйд сэтгэл эмзэглэлсэн эмзэглэлээ зохиолч төдийгүй, кино багийнхан нарийн харуулах гэсэн сайхан. Монгол эцэг хүний, эр хүний зан чанар нандингнан хадгалагдсаар байна


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.