АНУ цэргийн тусламжид зориулсан зээлд 8 тэрбум ам.доллар олгоно


АНУ цэргийн тусламжид зориулсан зээлд 8 тэрбум ам.доллар олгоно

 

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Засаг захиргаа 2020 оны санхүүгийн жилд гадаадын цэргийн тусламжийн хөтөлбөрт зориулсан зээлд 8 тэрбум ам.долларыг төсөвлөх бодолтой байна. Энэ тухай Америкийн холбооны ирэх оны санхүүгийн жилийн төсвийн төсөлд дурджээ.

 

“Гадаад улс орнуудын цэргийн санхүүжилтийн хөтөлбөрт 8 тэрбум ам.долларын зээл болон зээлийн баталгаа олгохыг санал болгож байна. Түүнчлэн санхүүгийн гадаадын өрсөлдөгчдөөс илүү ашигтай нөхцөлүүдийг санал болгохын тулд цэргийн санхүүжилтийн зээлийн уян хатан хүүг санал болгож байна” хэмээн Гадаад хэргийн яамны бэлтгэсэн төслийн баримт бичигт дурджээ.

 

Иймэрхүү хөтөлбөр нь Орос үйлдвэрийн хуучин тоног төхөөрөмжөөс зайлсхийхийг зорьж буй улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг Америкийн Засаг захиргаанд олгож байгааг Төрийн департамент цохон тэмдэглэжээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.