К2 ууланд өвлийн авиралт хийж байгаа Alex Txikon ахлагчтай Испанийн баг дараах мэдээллийг өгчээ. Тэрээр "Цаг нь ирлээ. Бид бэлэн боллоо. К2 уул бидэнд цорын ганц дахин давтагдашгүй мөчийг өгч байна. Бид нар энд амьдарсан энэ цаг хугацааг хэзээч мартахгүй. Бид хувь хүн талаасаа ч уулчин талаасаа ч маш их зүйл сурч өсөн дэвжлээ. Cheppal, Walung, Geljen, Pasang болон би маргааш Пүрэв гарагт кэмп 1 рүү хөдөллөө. Бид нартай үргэлж хамт байдаг та нартаа маш их баярлалаа. Бид К2 ууландаа авирахын тулд чадах бүхнээ хийх болно. Бид нар Үндсэн Отогтоо заавал багаараа хамтдаа эргэж ирнэ гэсэн зорилготой тэгэж байж бидний мөрөөдөл бодит биелэлээ олох болно.
Бүх дэмжигчиддээ бүх ивээн тэтгэгчиддээ маш их баярлалаа" гэжээ
BOLOD.MN
Сэтгэгдэл