Суданы ерөнхийлөгч гал зогсоох хугацааг 12-р сар хүртэл сунгажээ


 
 Суданы ерөнхийлөгч гал зогсоох хугацааг 12-р сар хүртэл сунгажээ

Суданы мэдээлэх агентлагийн мэдээлснээр, Судан мөргөлдөөн гарч буй бүсэд гал зогсоох хугацааг энэ оны 12-р сар хүртэл ганц талаасаа сунгах болно гэж Суданы ерөнхийлөгч Омар Аль Башир 8-ны орой мэдэгджээ.

Эх сурвалжаас үзвэл, гал зогсоох хугацааг сунгаж байгаа нь Суданы Өмнөд Кордофан муж, Хөх Нил муж хоёр хэлэлцээр хийхэд энх тайвны уур амьсгал бий болгож, Суданы бүх улсын энх тайван, тогтвортой байдлыг эртхэн биелүүлэх зорилготой. Мөн ажлын гол талаа зохицуулах шаардлагатай хөгжлийн асуудалд шилжүүлэх зорилготой юм байна.

Суданы арми 2011 оноос эхлэн сөрөг хүчний зохион байгуулалт "Суданы чөлөөлөх хөдөлгөөн”-тэй байлдаж ирсэн юм. 2014 оны 1-р сард Башир яриа хэлцэл хийх үйл явцыг эхлүүлж, зэвсэгт мөргөлдөөнийг эцэслэн шийдэж, энх тайвныг тогтоохыг зорьсон юм.

2016 оны 6-р сард Башир ганц талаасаа 4 сар гал зогсоохоо мэдэгдсэн байна. 10-р сард тэрээр гал зогсоох хугацааг дахин 2 сараар сунгах тухай мэдэгджээ. Мөн сард Суданы бүх улсын яриа хэлцэл болж, олон нам бүлгийн төлөөлөгч, зэвсэгт хүчний төлөөлөгч олон асуудлаар санал нэгдсэн байна. 2016 оны 12-р сарын 31-нд Башир гал зогсоох хугацааг дахин 1 сараар сунгах тухай мэдэгджээ. 2017 оны 1-р сард Суданы засгийн газар гал зогсоох хугацааг 6 сараар сунгасан байна. 7-р сарын 2-нд Башир гал зогсоох хугацааг 10-р сар хүртэл сунгасан байна. 


ХОУР
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.