Л.Гансүхийн магадлангийн хурал ирэх сард болно


Л.Гансүхийн магадлангийн хурал ирэх сард болно

 

"Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүхд шүүхээс гурван жил зургаан сарын хорих ял оноосон билээ.

Л.Гансүх жирийн дэглэмтэй хорих ангид хүмүүжиж байгаа бөгөөд ялынхаа хоёр жил орчмын хугацааг эдлээд байгаа юм.

Тэгвэл түүнийг ирэх 2-р сард магадлангаар суллагдах гэж байгаа талаар эх сурвалжууд мэдээллэж байна. Тодруулбал ялын хугацааныхаа хоёрны нэг буюу хоёр жилийг эдэллэсэн нь магадлангийн шаардлага хангаж байгаа хэмээн үзэж байгаа аж.

Гэхдээ магадлангаар суллагдахын тулд Хорих ангийн удирдлагуудын магадлангийн хурлаар заавал орох шаардлагатай байдаг ба уг хурал ирэх хоёрдугаар сард төлөвлөгдөөд байгаа аж.

У.Сайхан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.