Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг хорих ангид өлсгөлөн зарлаагүй гэдгийг мэдэгдэв. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар "Сэжигтэн, яллагдагч хэрэв өлсгөлөн зарлахаар болвол эхлээд харьяалагдаж буй хорих анги нь прокурорт мэдэгдэх ёстой. Үүний дараа хоригдож буй иргэнийг эмчийн үзлэгт хамруулж, тусгаарлах арга хэмжээ авдаг. Өнөөдрийн байдлаар Г.Түвшинжаргал албан ёсоор өлсгөлөн зарлах мэдэгдлээ холбогдох байгууллагад өгөөгүй" гэв.
Түүнчлэн ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа ч хүүхэдтэйгээ уулзах, хүүхдээ хөхүүлэх эрх нь нээлттэй байгаа гэдгийг онцолсон юм.
Сэтгэгдэл