1990 ОНЫ УЛС ТӨРИЙН ӨЛСГӨЛӨНГИЙН 26 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН СУУЛТ ХИЙХИЙГ ХОРИГЛОНО


Монгол улсад нэг намын дарангуйлсан тогтолцоог халж, улмаар ардчиллын зам руу орох алхмыг хийхийн тулд өдгөөгөөс 26 жилийн тэртээ нийслэлийн төв талбай дээр гурав хоног өлсгөлөн зарлаж байсан түүхтэй. Уг өлсгөлөн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэснийг судлаачид хэлдэг.


Тэгвэл энэхүү өлсгөлөнгийн ойд зориулан гурав хоног суулт хийхээр болсон байна. Тодруулбал яг 26 жилийн өмнөх эдгээр өдрүүдэд буюу гуравдугаар сарын 7-9-ны өдрүүдэд Чингисийн талбай дээр улс төр судлаач Д.Уламбаяр тэргүүтэй хэсэг хүмүүс хийхээр болжээ. Тэд хүсэлтээ Сүхбаатар дүүргийн цагдаад хүргүүлсэн ч дүүргийн удирдлагууд хүлээж аваагүй байна. Жагсаал цуглаан хийх журмын дагуу Сүхбаатарын талбай дээр хонож болохгүй гэсэн шалтгаанаар тэдний хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Энэ талаар иргэн Д.Уламбаяр "26 жилийн өмнө ардчилсан хүчнийхэн нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө төв талбай дээр хэдэн өдөр хэдэн шөнө өлсгөлөн зарлаж байж өнөөдрийн нийгмийг бий болгосон. Гэтэл бидний ардчилсан гэх нийгэм иргэдийнхээ үзэл бодлыг сонсохоосоо илүүтэй тэдний үзэл бодлоо илэрхийлэх гэсэн хүслийг хуулийн нэр барьж хааж боож байгаа нь өнөөх яриад байдаг ардчилсан үзэл бодлынхоо эсрэг яваад байгааг баталж байна” гэлээ.

Тэд суулт хийх үеэрээ тухайн үеийн улс төрийн энэхүү үйл явдлын зургуудыг дэлгэж, олон нийтэд сонирхуулах юм байна.

1990 оны гуравдуугаар сарын 7-ны өдөр буюу эмэгтэйчүүдийн баярын өмнөх өдөр зарласан улстөрийн анхны өлсгөлөнд МоАХ-ны Ерөнхий зөвлөлийн гишүүд болох Б.Батбилэг, Э.Бат-Үүл, З.Эрдэнэбат, И.Жавхлант, Д.Дорлигжав, Б.Галсандаш, Д.Энхбаатар, Г.Бошигт, Д.Нинж, Б.Хишигбат нарын хүмүүс дээр дөрвөн хүн нэмж орсны дотор ганцхан бүсгүй байсан нь Ш.Нина юм.

Б.Сансар
olloo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.