ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, төрийн албаны удирдах албан тушаалтнууд, албан хаагчид казино болон мөрийтэй тоглосон тохиолдолд тооцохоор болсныг мэдээлэв. Тэрээр “Төрийн бүх шатны албан тушаалтны ёсзүйн дүрэмд өөрчлөлт орууллаа. Дүрэмд “Дотоод гадаадад мөрийтэй тоглох. казино тоглохгүй байх, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх гэсэн заалтыг нэмж оруулсан. Аливаа улс төрийн болон төрийн албан тушаалтнууд нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр тангараг өргөж ажилладаг албан хаагчид. Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жил албан тушаалтнууд мөрийтэй тоглох асуудал хавтгайрч, казино тоглох замаар мөнгө угаах, авлига, хээл хахууль авах, нөлөөлөлд автах нөхцөл байдалд Монгол төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн өмчит ААН-ийн дарга, захирлууд олноор холбогдох болсон.
Төрийн зарим албан хаагчдын цалин амьдралдаа хүрэхгүй гадаадад ажиллаж байхад төрийн өндөр дээд албан тушаалтнууд казино тоглож байгаа тоогоор тэргүүлэх хэмжээний статистик гарч, нийгмийн сүлжээ болон дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гарах боллоо.
Засгийн газрын энэ шийдвэрийн биелэлтийг улирал тутамд дүгнэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Энэ шийдвэрийн биелэлтэд олон нийт болон хэвлэл мэдээллийнхний хүчтэй хяналт туйлийн чухал. Тиймээс аль нэг газар төрийн албан тушаалтнууд, тэр дундаа удирдах албан тушаалтнууд казино тоглож байгааг мэдвэл шууд ЗГХЭГ-т мэдээлэл өгч болно.
ОХУ, БНХАУ, ХБНГУ, Филиппин зэрэг улсын төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг бид судалж үзсэн. Ардчилал хөгжиж, бэхжиж байгаа манайхтай адил орнуудад төрийн албан хаагчид казино тоглохыг хориглон, хууль журмаар зохицуулсан байна. гэлээ
Т.САЙХАН
Сэтгэгдэл