Төрийн банкны захирал асан Б.Баттүвшин Шош хочит Н.Алтангэрэлд дээрэмдүүлжээ



Улсын баяр наадмийн өмнөхөн өршөөлийн хуулиар судлагдсан "Шош" хочит Н.Алтангэрэл  нарыг нэгдүгээр эмнэлгийн ойролцоо байрлалтай автомат тоглоомын газарт "Ак" буу тулган нэг тэрбум гаруй төгрөгийг дээрэмдэж, хүн зодож танхайрсан тухай хуулийн байгууллагаас мэдээлсэн.

Улмаар энэ хэрэгт холбоотой байж болзошгүй этгээдүүдийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж цагдаагийн алба хаагчид сэжигтнүүдийг шуурхай илрүүлсэн билээ.

Мөн үүний зэрэгцээ тус тоглоомын газарт төрийн өндөр албан тушаалтнууд болон олны танил эрхмүүд мөрийтэй тоглож байгаад дээрмийн хэргийн хохирогч болсон талаар хэвлэлээр цацагдсан ч энэ тухай мэдээлэл тодорхойгүй байсан юм.

Тэгвэл хэргийн газарт мөрийтэй тоглож байгаад дээрэмдүүлсэн хүмүүс дунд Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баттүвшин болон өөр бусад албан тушаалтнууд байсан талаар эх сурвалж мэдээллээ.

Б.Баттүвшингийн тухайд өдгөө Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Баярсайханы зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна.

Х.Онон


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.