Өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд Сүхбаатар дүүрэг дэхь цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүлийн цагдаа, жолооч цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь бусдын халдлагад өртөж харамсалтайгаар амиа алдсан билээ.
Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа нар “Тоёота прадо” машинаар ахлах ахлагч Д.Батсайханыг чирч биед нь хүнд гэмтэл учруулан, улмаар яаралтай хагалгаанд оруулсан ч хагалгаа амжилтгүй болж нас барсан юм.
Тэгвэл дээрх хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Хурлын тов 14 хоногийн хугацаанд гарах аж.
Сэтгэгдэл