СИРКЛ К ХУГАЦАА НЬ ДУУССАН БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛЖ БАЙЖЭЭ


СИРКЛ К ХУГАЦАА НЬ ДУУССАН БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛЖ БАЙЖЭЭ

 

НМХГ-аас Сиркл Чейн ХХК-ийн Сиркл К-10 салбар мини маркетын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус мини маркетад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн "Хайнз" нэрийн хотдог амтлагч /2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хадгалах нөхцөлтэй/, "Монбейкери" ХХК-д үйлдвэрлэсэн Хотдог нэрийн талх /2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хадгалах нөхцөлтэй/-ыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж үйлчилсэн, хадгалалтын хугацаа дууссан Солонгос улсад үйлдвэрлэсэн "Самяанг" нэрийн бэлэн гоймон /2019 оны 01 дүгээр сарын 15 хүртэл хадгалах нөхцөлтэй/ худалдаалж байсан зөрчлийг илрүүлсэн байна.

Улмаар хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, ЗТХ-ийн 6.15-р заалтаар торгууль ногдуулж хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.