Дөрвөн настай охины амийг хөнөөсөн гэх төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарын хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхээс тус бүр 24 жилийн хорих ял оноосон. Одоогоор Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа юм.
Сэжигтэн Г.Маралмаа өнгөрсөн онд нярайлж, охинтой болсон. Өдгөө таван сартай болоод буй охиныг Г.Маралмаагийн нагац эгч нь "Өөрөө амьдралын боломж тааруу, өрх толгойлсон эх учир хүүхдийг эхтэй нь хамт байлгах эсвэл асран хамгаалагч хайж өгнө үү” гэсэн хүсэлтийг Хүний эрхийн үндэсний комисст гаргажээ. Хүний эрхийн үндэсний комисс уг өргөдөлийг шийдвэрлэж, "Хүүхдийг эхтэй нь хамт байлга” гэсэн зөвлөмжийг Нийслэлийн прокурорын газарт энэ сарын 22-нд хүргүүлсэн байна. Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасны дагуу зөвлөмж хүргүүлдэг учраас зөвлөмжийг авсан хэн ч бай, хүлээн зөвшөөрч заавал биелүүлэх үүрэгтэй байдаг аж.
Сэтгэгдэл