Ё.Баатарбилэг сайдын шийдвэр “Шинэ Монгол” сургуульд нөлөөлөх үү


Ё.Баатарбилэг сайдын шийдвэр “Шинэ Монгол” сургуульд нөлөөлөх үү

 

БСШУС-ын сайд зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байх мөн төрийн өмч харгалзахгүйгээр ямар нэг шалгуур, уралдаан явуулж элсэлт явуулдаг байдлыг зогсоох тушаал гаргажээ.

Энэ талаар Ё.Баатарбилэг, "Уралдаант шалгуур нэрээр 30-50 мянган төгрөгийн хураамж авч сургуульдаа оруулдаг явдал гарч байна. Энэ нь нэг талаараа бизнес болж байна. 1000 хүүхэд бүртгэж аваад 150 орчмыг нь л авдаг үзэгдэл ихтэй байна. Тиймээс энэ явдлыг зогсоох хэрэгтэй гэж үзсэн. Нөгөөтэйгүүр зургаан настай цэцэрлэг төгсөөд сургуульд орж байгаа хүүхдүүд ямар шалгалт өгөх вэ дээ. Дээрээс нь зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байх тушаал гарсан. Энэ нь эцэг эхчүүд болон хүүхдүүдэд аль алинд нь хэрэгтэй” гэсэн юм.

Хувийн өмчийн сургуулиуд тушаалтай холбоотойгоор элсэлт явуулахдаа хэрхэх талаар тэрбээр "Сургууль энэ асуудлыг олон аргаар шийдэж болно. Түүвэр арга ч юм уу олон аргаар шийдэх боломж бий. Энэ жилийн элсэлтдээ хичнээн хүүхэд авах тоогоо хэлж, шударга, нээлттэй явуулах хэрэгтэй. Олон хүүхдийг дараалалд оруулж, мөнгө төгрөг хурааж авч болохгүй. Бүртгэлийг бизнес болгож байна. Бид тушаал гаргахдаа энэ талаар судалсан. Боломж бий” гэсэн.

Гэтэл сайдын шийдвэр гараад удаагүй байхад "Шинэ Монгол” сургууль 1-р ангийн элсэлтийн шалгалтаа авах зар түгээжээ. Элсэлтийн шалгалтын хураамж 33000 төгрөг гэж байна.

Суралцах хүсэлтэй хэдэн зуун багачууд хураамжаа төлөөд бүртгүүлнэ. Шалгалтанд тэнцэж сургуульд орох хүүхэд 100 хүрэх болов уу. Сургуульгүй үлдсэн багачууд мөнгө ч үгүй  сургууль ч үгүй. Өөрсдийгөө сурлага муутай гэж дүгнээд дараагийн сургуулиа хайх уу.

Ё.Баатарбилэг сайдаа таны шийдвэр цаасан дээр мөрдөгдөх үү хөрсөн дээр буух уу?  Боловсролын яамны сайдын шийдвэрээ зөрчин байж элсэлтийн шалгалт авах нь  "Шинэ Монгол” сургуульд ямар ашигтай вэ?

http://seruuleg.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.