Дүүргийн 24, 25 дугаар хорооны Богинын ам, Ухны ам, Хустайн ам, Их хадатын ам, Бага хадатын аманд байрлах аж ахуйн нэгж, айл өрхүүдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг 2019 оны 4 дүгээр сарын 05-08-ны өдрүүдэд хийж, хавар, намрын хуурайшилтын улиралд ногоон бүсэд зөвшөөрөлгүй аялал, зугаалга, ажил үйлчилгээ явуулж, байгалийн дагалдах баялагийг ашиглахыг хориглох, хулгайгаар мод бэлтгэх явдлыг таслан зогсоох, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, ой, хээрийн түймэртэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор оршин суугчдаар БАТАЛГАА гаргууллаа. Тус баталгааг зөрчсөн тохиолдолд аж ахуйн нэгж байгууллага, иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахыг анхаарууллаа. Тус арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, 24, 25 дугаар хорооны ажлын алба хамтран зохион байгууллаа.
Сэтгэгдэл