Нуруу тань байнга хөшиж, бас жин өмнөхөөсөө нэмсэн бол танд хөдөлгөөн зайлшгүй хэрэгтэй болжээ. Бидний ажиллах орчин суугаа байдалд шилжсэнээр хөдөлгөөний дутагдал болход хүргэдэг. Хөдөлгөөний дутагдлаас болж хүний биед таргалат үүсэх, олон төрлийн өвчин үүсэх шалтгаан болж байгааг эмч нар зөвлөдөг. Иймд та суугаа ажил эрхэлдэг бол өдөрт өөртөө багахан ч болов зав гаргаж дасгал хийгээрэй.
1. Ажлаа эхлүүлэх хамгийн чухал зүйл бол ширээ. Иймд таны ширээ зохих өндөрт байгаа эсэхийг шалгаарай. Таны ширээ зохих өндөрт байвал, та тав тухтай суух боломжтой юм. Та ширээн дээр гараа тавихад тухгүй өндөрдөх эсвэл хэт намдах, бөгтийж байвал ажлын ширээ тань зохих өндөрт биш байна гэсэн үг юм. Таны гар чөлөөтэй бөгөөд ширээ бага зэрэг налуу, мөн та шулуун сууж чаддаг байх ёстой.
2. Та 30 минут ажилласныхаа дараа ямар нэгэн зураг зурах юм бол ажлын стресс тайлагдана. Мөн толгойгоо хөдөлгөж бага зэргийн дасгал хийж байх нь чухал. Мөн алс холын обьект дээр хараагаа төвлөрүүлээрэй. Ингэснээр нүд амрахаас гадна хараа сайжирна.
3. Өдөржин ширээний ард суух нь таргалуулах, хөдөлгөөний дутагдалд орох эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлдэг. Ийм цаг хагас ажилласны дараа суудлаасаа босч, эргэн тойронд явж байгаарай. Энэ нь үе мөч болон хүзүү амрах ач тустай.
4. Өөртөө массаж хийгээрэй. Гараараа нуруугаа алгадах хэлбэрээр массаж хийснээр иллэг болж, булчин амрах болно.
5.Ажиллах орчин хүзүү, мөр, эсвэл үе мөчний дээр шууд хүйтэн агаарын цохилт байхаас зайлсхий. Тухайлбал, цонхон талд сууснаар хүйтэн агаар орж ирдэг. Удаан суувал бие жихүүцэн тухгүй мэдрэмж төрөх болно. Сэрүүн, хүйтэн орчинд удаан байж болохгүй. Эдгээр нь цусны эргэлтийн бөглөрөлийг үүсгэж, өвдөхөд хүргэдэг байна. Иймд тохирсон темпратурт ажиллаарай.
Сэтгэгдэл