Таны хүүхэд эсвэл бяцхан дүү тань хамаагүй оролдсоноос болоод ч юм уу та 1000 долларын үнэтэй iPhone утсаа нээж, ашиглаж чадахгүй, блоклуулчихлаа гэж саная. Энэ үед утсаа хэвийн ашиглах цорын ганц арга бол restore хийх юм. Гэхдээ таныг утсандаа backup тохиргоо хийсэн гэж найдаж байна шүү.
Та дараах алхмын дагуу restore хийж iPhone утсаа анхны тохиргоонд нь сэргээн ашиглаарай.
Утсан дээрх мэдээлэл тань backup хийгдсэн эсэхийг шалга
Таны утас нэгэнд блоклогдсон бол энэ алхам дэндүү оройтсон. Тиймээс шууд Recovery Mode буюу Сэргээх горим руу шилжээрэй. Ер нь юмыг яаж мэдэх вэ одооноос iCloud эсвэл iTunes-дээ backup тохиргоог эртхэн хийхийг зөвлөе.
Recovery Mode
- iPhone-оо компьютерт залгаад iTunes нээнэ.
- iPhone-оо Force restart хийж асаана.
iPhone 8 болон түүнээс шинэ загварууд: Дуу чангалах товчийг дарсны дараа дуу суллах товчийг дарна. Тэгээд хажуугийн товчийг удаавтар дарна. Энэ үед дэлгэц асаж Recovery Mode гэсэн бичиг харагдана.
iPhone 7 бол: Хажуугийн товч болон дуу суллах товчийг зэрэг удаавтар дарахад дэлгэц асаж, Recovery Mode гэсэн бичиг гарч ирнэ.
Хуучин загварын iPhone-ууд бол: Дэлгэц дээр Recovery Mode гэсэн бичиг харагдах хүртэл Home товч болон дээд товчийг зэрэг дарна. Тэгээд Restore гэж сонгоно.
iPhone-оо Restore хийх
iTunes шууд таны iPhone-д restore хийж эхлэх ба хэдэн минут зарцуулна. Хэрэв 15 минутаас илүү удвал дэлгэц унтарч, дахин асаах хэрэгтэй болно. Бүрэн restore хийж дуусах хүртэл утсаа компьютерээс бүү салгаарай.
Restore хийж дууссаны дараа та утсаа шинээр тохируулж, дахин ашиглаж болно.
Хэрэв та амжиж backup хийж чадсан бол Apple ID-гаа ашиглан бүх мэдээллээ сэргээж, хуулах боломжтой.
- Apps & Data дэлгэц харагдахад Restore from iCloud Backup гэж товшино.
- Apple ID-гаа ашиглан iCloud руугаа нэвтэрнэ.
- Хамгийн сүүлд шинэчлэгдсэн backup-аа сонгоно.
- Аппликэйшнүүдээ сэргээхийн тулд Apple ID-гаараа дахин нэвтэрнэ.
- Restore хийж дуусахад хэр хугацаа үлдсэнийг харуулах ба танд хэр их дата байгаагаас энэ хугацаа шалтгаална.
- iPhone-ыхоо тохиргоог хийж дууссанаар дахин ашиглах боломжтой болно.
Түгжээтэй хэвээр байвал яах вэ?
Factory settings хийсний дараа ч таны утасны түгжээ тайлагдахгүй хэвээр байвал харамсалтай нь Apple-д хандахаас өөр аргагүй гэсэн үг.
Та өөрт ойр байрлах Apple-ын албан ёсны салбарт хандах эсвэл contact Apple Support холбоосоор хандах хэрэгтэй. Танд амжилт хүсье.
Эх сурвалж: http://iphone-center.mn |
Сэтгэгдэл