БАРУУН АЙМГУУДАД МАЛЫН ХОРГОДОЛ ИХ БАЙНА


БАРУУН АЙМГУУДАД МАЛЫН ХОРГОДОЛ ИХ БАЙНА

 

Энэ оны эхний гурван сарын байдлаар 29,7 сая эх мал тоологдсон бөгөөд 20 саяаас багагүй төл мал хүлээн авах төлөвтэй байгаа аж.

Өчигдрийн байдлаар нийт эх малын 53,7 хувь нь буюу 15 сая 957,7 мянган хээлтэгч эх төллөж, 15 сая 632.3 мянган төл бойжиж байна.

Харин том малын зүй бусын хоргодол 387,5 мянга байгаагаас 3,2 мянган толгой мал өвчнөөр хоргоджээ.

Хамгийн их мал хоргодсон нь Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймаг байна. 

О.Гэрэл


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.