Хафтарын арми Триполи хотын төвөөс холгүй газар байрлаж байна


Хафтарын арми Триполи хотын төвөөс холгүй газар байрлаж байна

 

Халиф Хафтар тэргүүтэй Ливийн Үндэсний арми нийслэл Триполи хотын төвөөс ердөө 7 км-ын зайтай газар байрлаж байгаа тухай телевизийн “Al-Hadath” суваг мэдээлжээ.

 

Ливийн Үндэсний армийн цэргүүд даваа гарагт Триполи хотын өмнөд хэсгийн Салах-эд-Дин дүүргийн чиглэлд эрчимтэй давшиж, Ярмук цэргийн хуаран, мөн тус дүүрэгт оршдог паспортын хэлтэс болон цагдаагийн коллежийг дахин хяналтдаа авсан байна.

 

“Al-Hadath” сувгаар мэдээлснээр, Хафтарын арми дайсны хүчийг энгийн иргэд шигүү суурьшсан бүсээс хөдөө аж ахуйн бүс рүү татаж чадсан байна. Ливийн Үндэсний армийн албан ёсны төлөөлөгч, бригадын генерал Ахмед аль-Мисмаригийн мэдэгдсэнээр, тус арми “Триполи хотын эргэн тойрныг террористуудаас цэвэрлэж чадсан бөгөөд одоо хотын төв рүү давшиж байна”. 

 

Ливийн Үндэсний армийн командлагч Халиф Хафтар Триполи хот руу хийх дайралтаа эхлүүлснийг дөрөвдүгээр сарын 4-нд мэдэгдсэн билээ. Харин Триполид үйл ажиллагаагаа явуулж буй тус улсын Үндэсний зөвшилцлийн Засгийн газрын тэргүүн Фаиз Сараж өөрийн хяналтад байдаг цэргүүдийг байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгчээ.

 

КАИР. /TASS/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.