Лондончууд Ерөнхий сайдаа огцрохыг шаардаж байна


Их Британийн нийслэл Лондон хотын оршин суугчид тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмероныг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаалаа өчигдөр /04.17/ зохион байгууллаа.

Лондон хотын төвд болсон эсэргүүцлийн жагсаалд 150 мянга орчим хүн оролцсон байна. Лондонгийн их сургуулийн урд цугласан жагсагчид парламентын ордон хүртэл алхжээ. Үүний улмаас хотын зарим дүүргийн замын хөдөлгөөнийг зогсооход хүрсэн талаар орон нутгийн цагдаагийнхан мэдээллээ.

Түүнчлэн жагсагчид Батлан хамгаалахын салбарт зарцуулж буй зардлыг танахыг шаардаж байгаа юм. Эсэргүүцлийн жагсаалд оюутнууд болон эрүүл мэндийн салбарын ажилтнууд ихээхэн оролцсон байна.

Оюутнууд их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг бууруулахыг шаардсан бол эмч нар дүрвэгчид ихээр ирж байгаатай холбогдуулан ажлын ачаалал хоёр гурав дахин нэмэгдсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээг дахин байгуулахыг шаардаж буй.

Тэд "Нийгмийн халамжийн мөнгийг биш харин дайн, цэргийн ажиллагаанд зарцуулж буй зардлаа багасга" гэсэн уриа, лоозон барьсан байна.

Сануулахад Их Британийн Засгийн газар 2021 он хүртэл Батлан хамгаалахын салбарыг 7.7 тэрбум ам.доллар болгон нэмсэн талаар мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.