МХЕГ-ЫН ДАРГА НАРТ ХАХУУЛЬ ӨГСӨН ХҮМҮҮС ӨӨРСДИЙГӨӨ ИЛЧИЛСЭН ТУЛ ЯЛ АВААГҮЙ


МХЕГ-ЫН ДАРГА НАРТ ХАХУУЛЬ ӨГСӨН ХҮМҮҮС ӨӨРСДИЙГӨӨ ИЛЧИЛСЭН ТУЛ ЯЛ АВААГҮЙ

 

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарт холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн билээ. Шүүхээс хэрэгтнүүдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, заримыг нь торгосон байгаа юм.

Тухайлбал, тус газрын дарга нарт аргагүй байдалд орж хахууль өгсөн аж ахуйн нэгж, компанийн хүмүүсийг өөрсдийгөө илчилсэн хэмээн тул ялаас чөлөөлсөн байгаа юм.

Тодруулбал, шүүхийн шийдвэрийг харахаар “Г”, “Ч”, “М”, “Б”, “О” нарын 5 хүнийг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж бусдад хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн тул тэднийг ялаас чөлөөлсөн байгаа.

О.Гэрэл
Оллоо.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.