Uber компани долоодугаар сарын 9-нөөс JFK нисэх буудлаас Доод Манхэттений хооронд нисдэг таксигаар үйлчилж эхэлнэ. Нислэгийг Uber программаар урьдчилан захиалах бөгөөд зорчигчдыг ердөө найм минутын дотор хүргэж байх гэнэ.Нисдэг таксины үйлчилгээ одоогоор нисэх буудал Доод Манхэттен гэсэн ганцхан чиглэлд үйлчилнэ.
Үнэ нь эрэлтээс хамаарах бөгөөд дундажаар нэг зорчигч 200-225 доллар төлөх юм.Таван хүний суудалтай нисдэг тэргэний захиалгыг тав хоногийн өмнөөс захиалсан байх ёстой ажээ.
Uber нисдэг таксины үйлчилгээгээ 2020 оноос эхлэн туршихаар төлөвлөсөн ба Даллес, Лос-Анжелесийн хооронд тогтмол нислэгээ 2023 онд эхлэх ажээ.
Ш.Самбуу
Сэтгэгдэл