Шар тос нь гайхалтай ач тустай болохыг олон улсын эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Шар тос нь эрч хүчийг нэмэгдүүлж, дотоод эд эрхтний үйл ажиллагааг дэмждэг. Мэдрэлийн тогтолцоог сайжруулахаас гадна, тархины үйл ажиллагааг дэмжих, элэг цэвэрлэх, бие организм дахь бодисын солилцоог ч идэвхжүүлэх ач тустай.
1.Хоол бэлтгэхэд ашиглаж болно
Шар тос нь бүх л хүнсний бүтээгдэхүүнтэй гайхалтай зохицох чадвартай. Ургамлын тосноос ялгаатай нь халааснаар ашиг тустай шинж чанараа алддаггүй. Ногоо, мах зэргийг шар тосоор хайрж болно. Шар тосоор хуурсан хийсэн хоол илүү амттай болдог.
2.Жин хаяхад тусална
Бусад амьтны гаралтай өөх тостой харьцуулахад шар тос нь 8%-иар бага ханасан байдаг. Ингэснээр бие организмд харьцангуй хурдан шингэдэг. Шар тос хайлуулж бэлтгэх үед “казеин” гэх хүнд уураг бүхэлдээ ялгарч, гадагшилдагтай энэ нь холбоотой. “Казеин” нь цусан дахь холестериныг нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн шар тосонд А болон Е аминдэм ихээр агуулагддаг. Эдгээр антиоксидант нь өөх хайлуулах үйл явцыг түргэсгэж, атеросклероз буюу судасны хатуурлаас сэргийлдэг. Мөн шар тосонд линолийн хүчил агуулагддаг учир, эд эрхтэний төлжилтөд дэмжлэг үзүүлнэ.
3.Байгалийн “тайвшруулагч”
1-2 цайны халбага шар тосыг нэг аяга халуун усанд уусган ууна. Энэ бэлдмэлийг хүүхдэд ч өгч болно.
4.Түрхлэгийн үйлчилгээг нэмэгдүүлнэ
Эмчилгээний түрхлэгийг бага зэргийн шар тостой хольж өвчтэй газарт түрхэнэ.
5.Дархлаа дэмжинэ
Цус багадалт, сульдаа зэргийг шар тос анагаах үйлчилгээтэй. Шар тосыг хатаасан жимс, самар, зөгийн бал зэрэгтэй хольж хэрэглэнэ. Тогтмол энэхүү аминдэмийн “бөмбөг”-ийг хэрэглэснээр гүн ядаргааг ч тайлах ач тустай.
Сэтгэгдэл