Хүүхдээ цэцэрлэгт цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ?


Хүүхдээ цэцэрлэгт цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ?
Хүүхдээ цэцэрлэгт цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ?

Өнөөдрөөс /2019.07.22/ 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлж байна. Ирэх наймдугаар сарын 22 хүртэл үргэлжлэх цэцэрлэгийн бүртгэлд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 мянган хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33 мянган хүүхэд нийт 714 цэцэрлэгт 123 мянган хүүхэд бүртгүүлэх тооцоо гарчээ.

Энэ жилийн хувьд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2019 оны долоодугаар сарын 31-ны хооронд төрсөн хоёр настай хүүхдүүдийг бүртгэнэ. Харин 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдүүдийг бүртгүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтой юм байна.

Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ TSETSERLEGG.ULAANBAATAR.MN сайтад нэвтрэн орж бүртгүүлэх юм. Харин цэцэрлэгийн хяналтын тоо хэтэрсэн тохиолдолд санамсаргүй түүврийн аргаар сонгоно гэдгийг албаныхан хэллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.