НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭГЧДИЙГ 8-Р САРЫН 22-26-НД БҮРТГЭНЭ


 Нэгдүгээр ангийн элсэлтийг хавар зохион байгуулдаг хэдий ч энэ жилийн хувьд наймдугаар сарын 22-26-ны хооронд зохион байгуулахаар болсон байна. Энэ нь өнгөрсөн жилүүдэд боловсролын салбарт бага, дунд, суурь боловсролын цөм хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор бүх багш нараа сургалтад хамруулж байгаатай холбоотой аж. Тиймээс энэ намар төрийн өмчийн сургуулиудын бүртгэлийг нэгдсэн байдлаар эхлүүлэхээр болжээ. 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхэд бүртгэлд хамрагдана. Харин 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн таван настай хүүхдүүдийг бүртгэхгүй гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй.Бүрдүүлэх материалд төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний эх хувь, хуулбар, 3×4 хэмжээтэй нэг хувь чээж зураг, шаардлагатай тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, лавлагааг үзэх юм. Түүнчлэн бүртгүүлэхдээ эцэг, эх асран хамгаалагч нь хүүхдийнхээ хамт ирж бүртгүүлнэ гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана онцолсон байна. .

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.