Oriflame-дсон Булганы багш нар хүүхдийн “амин”-д хүрэх шахжээ


Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нэгэн цэцэрлэгт хүүхэд хүүхдээ зодсон хэрэг гарчээ. Тус ангийн хоёр багш ажлын цагаараа 30-40 минутын турш хүүхдүүдээ "эзэнгүй” орхисон байна. Эх  сурвалжийн хэлж байгаагаар ажлын цагаараа Oriflame-ийн бараа үзэх гэж түр гарсан гэжээ. Тус хоёр багшийг гарсан хойгуур дөрвөн настай хоёр хүүхэд 1,3 настай  бяцхан хүүг  зодож хүнд бэртээжээ.

Хүний олон нялх хүүхдийг нэгэн дор "цуглуулсан” цэцэрлэгийн үйлчилгээг төрийн зүгээс харж, хүүхэд харах үйлчилгээ, цэцэрлэгийн чанар стандартыг сайжруулахад ихээхэн анхааран ажиллаж байгаа. Гэтэл багш нарийн хайнга үйлдлээс болоод хүүхэд бие биенээ гэмтээх хэрэг гарсанд 100 хувь багш буруутай юм. Багш хэмээх эрхэм алдарын ард хариуцлага, анхаарал халамж, хүнээ гэсэн сэтгэл зүрх мөнх "уяатай” байх учиртай. Гэтэл багшийн ийм хайнга үйлдлээс болж эрүүл саруул байсан хүүхэд нь эмнэлэгт хэвтэх хэмжээнд хүртлээ муудсан байгааг яах вэ? Хүүхэд хоорондоо тоглох нэг хэрэг.

1355377664_user1863_1164423895

Бие биенээ зодох хүртлээ сэтгэлгээний доройтолтой байгаа нь багштай нь бүрэн хамааралтай хэрэг. Тэднийг хүн болгох арга зүйд аль болох багаас нь бэлтгэх байтал, нэг өрөөнд хорьж хооллохыг цэцэрлэг гэдэггүй байлтай. Нялх амьтад хоорондоо тоглоом булаацалдахыг алийг тэр гэхэв, гэтэл 1,3 настай зодуулсан гэх хүүхэд эмнэлэгт "хотод” хүргэгдэн ирээд байгаа бөгөөд  эмчилгээ яаралтай эхэлсэн гэх. Хүүхэд юу ч мэдэхгүй шүү дээ. Хэрэв багш тэдгээр хүүхдүүдийг орхиж  "oriflame”-доогүй байсан бол өнөөдөр нэг хүүхэд эмнэлэгт өвдөн "шаналахгүй”, багш нар гэм хүлээж цагдаа сэргийлэхдээ тулахгүй "сайхан” байх байлаа.

Ухамсартай "том” хүн болсон багш нар үүрэг хариуцлагаа мэдэхгүй байхад дөрвөн настай хоёр хүүхэд яаж мэдэх юм. Багшийн буруутай үйлдлээс болоод хүүхдээ эмнэлэгт яаралтайгаар эмчилгээнд оруулан байгаа эцэг эхчүүдэд "сайхан” санагдахгүй байгаа. Хүүхдийн тархи, зүрх гэх мэт өчүүхэн жоохон эрхтэнүүд нь гэмтэж бэртсэн болоод өнөөдөр хотод эмчилгээнд ирсэн хэрэг.

Багш нарын нэг л хариуцлагагүй, хэнэггүй үйлдэл бусдын нялх үрээр "тоглох” хэмжээний үнэтэй гэдгийг цэцэрлэгийн багш нар ойлгоосой. Ийм сэтгэхүйн доройтолтой багшийг ажиллуулж байгаа боловсролын яам нэг хариу өгөх биз. Ямартай ч багш та алдах эрхгүй гэдгийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бяцхан хүүхдийн өвчний "шаналгаа” гэрчилж байна.

Өглөө.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.