Ц.Элбэгдорж: С.Баярцогтыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй шалгуул гэж хэлсэн


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан-Уул аймгийн иргэдэд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж иргэдийн асуултад хариуллаа. Энэ үеэр иргэд төрийн тэргүүнээс УИХ-ын гишүүн С.Баярцогт болон оффшор данстай хүмүүст хэрхэн хариуцлага тооцохыг асууж тодруулав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ: "Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа би иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт бол төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвшихгүй шалгуул гэж хэлсэн" гэв.

С.Баярцогт оффшор данстай болох нь олон жилийн өмнө мэдэгдсэн ч өдгөө ямарч хариуцлага тооцоогүй байгаа юм.

Б.Саран

Эх сурвалж: Etoim.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.