Гадны улсад ажиллаж амьдарч байгаад ирсэн бүсгүй Гранд мед эмнэлэгт үзүүлсэн аж. Тус эмнэлэг түүнийг нурууны диск суулттай байна гэсэн онош тавьжээ. Ингээд хөнгөн хагалгаанд ороод зүгээр болно гэсэн аж. Хагалгааны төлбөр 10 сая төгрөг боловч хөнгөлөлт үзүүлээд 5 саяар эмчлээд өгье гэжээ.
Тус эмнэлэгт хэвтээд норкоз тариа хийлгэсэн боловч сэрэлгүй нас барсан бололтой. Ар гэр нь үүнд гомдолтой байгаа бөгөөд зүв зүгээр явж байсан хүн хагалгаанд орж ч амжилгүй нас барсан нь эмнэлгийнхэний буруу байж болзошгүй байгаа юм. Яг одоо цагдаа нар эмнэлгийнхэнээс байцаалт авч байгаа бололтой…
Бид энэ талаар сурвалжилж эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: www.fact.mn
Сэтгэгдэл