Н.Батбаяр: Н.Алтанхуяг нэрээ өөрчилсөн учраас Ерөнхий сайд болсон


 УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Н.Батбаяр нарын гишүүдийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцсэн.

Уг төслөөр Өрийн удирдлагын тухай хууль дахь "өр” гэсэн үгийг "өглөг” гэснээр солих юм. Хуулийн төслийг хэлэлцэх үед төсөл санаачлагч Н.Батбаяр гишүүн багагүй шүүмжлэлд өртсөн.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Н.Батбаяраа би чамаас айж байна. Нэг эмнэлэгт үзүүлэх болсон юм биш үү. Мэдрэл чинь зүгээр үү. Өртэй хүмүүс одоо бүр өглөгийн эзэд болох юм байна л даа” гэсэн юм. Харин уг асуултын хариуд УИХ-ын гишүүн Н.Батбаяр "Нэрийг солино гэдэг маш их учир утгатай зүйл” хэмээсэн.

Тэрээр "Монгол Улын Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг гэдэг хүн ажиллаж байсан. Тэгвэл энэ чинь бас нэртэй холбоотой. Тэр хүн хувь заяаны эрхээр 1981 онд Алтантуяа гэдэг нэрээ Алтанхуяг болгож өөрчилсөн. Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд, намын дарга болсон. Тэгэхээр нэр гэдэг маш их учир, утгатай зүйл” гэлээ. 

ЭНД  бичлэг дарж үргэлжлүүлнэ үү 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.