Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын батлах гэж буй хуулинд хориг тавихаар нөгөө хэсэг нь хүлээж авахгүй байх явдал энэ онд хэд хэдэн удаа гарлаа. Сүүлдээ иргэд ч алинд нь итгэхээ мэдэхгүй тун чиг эргэлзээтэй явдаг боллоо. Олдог хэдэн төгрөгөөсөө НДШ-д ихэнхийг нь давиад туучихгүйг эрмэлзэж, өөрсдийн дуу хоолойгоо хэрэндээ хүргэсээр байна.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг илгээж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьж буйгаа мэдэгдсэн. УИХ-аас НДШ нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны 1-р сарын 1-нээс 2 хувиар нэмж 174 тэрбумаар орлого нэмэгдүүлэх 2020 оны төсөвт хэсэгчлэн хориг тавьсан.
Тэгвэл дээрх хоригийг МАН-ынхан хүлээж авлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "2020 оны улсын төсвийн хуультай холбоотойгоор Ерөнхийлөгч хориг тавьсан дөрвөн асуудал бий. Төсвийн тухай хуультай холбоотой хоёр асуудал байгаа. Энэ нь 2020 онд барилгын ажил нь эхлэх объектууд 2021 он дамжиж хэрэгжихийг ирэх оны төсвөөс хасах тухай хоёр санал Ерөнхийлөгч ирүүлсэн. Үүнийг бүлгээр хэлэлцээд 2020 оны улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Хоёрдугаарт, төсвийн тухай хуулийг дагалдаж гарсан Ирээдүйн өв сангийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Үүнийг мөн хүлээж авах боломжгүй гэж үзсэн.
Гуравдугаарт, НДС-гийн 2020 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч мөн хориг тавьсан. Гол нь НДШ-ийг нэмэгдүүлсэнд хориг тавьсан. Энэ хоригийг МАН-ын олонх хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан бол хэсэгчлэн хоригийг хүлээж авч болно гэсэн заалт байдаг.
Тийм учраас Ерөнхийлөгчийн хориг тавьсан гурван асуудлын хоёрыг нь хүлээж авахгүй, нэгийг нь хүлээж авах шийдвэрт хүрсэн. Мөн Ерөнхийлөгчөөс Өмгөөллийн тухай хуульд хориг тавьсныг МАН-ын бүлэг хүлээж авахгүй гэж бүлгийн олонх үзсэн” хэмээн мэдэгдэв.
Хориг тавих нь Ерөнхийлөгчийн эрх ч үүнийг хүлээж авах эсэх эрх нь УИХ-д бий. Ямартай ч НДШ-ийг нэмэгдүүлэхгүй байвал ард түмэнд л хэрэгтэй.
http://dorgio.mn/p/112640
Сэтгэгдэл