Жил бүр шинэ жилийн баярын өдрүүдээр АНУ-аас дэлхийн улс орнуудад сууж буй Элчин сайдын яамд дахь Тэнгисийн явган цэргийн командлал хүүхдүүдэд бэлэг цуглуулж өгдөг уламжлалтай. Энэ уламжлал ёсоор АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Тэнгисийн явган цэргийн бүрэлдэхүүн өнөөдөр Улаанбаатар хотын хүүхэд багачуудад бэлэг тараажээ. Энэхүү бэлэг тараах багийг Элчин сайд Майк Клечески ахалж, Тэнгисийн явган цэргүүдтэй хамт бяцхан хүүхдүүдэд бэлэг, тоглоом хүргэж өгсөн байна.
Эх сурвалж: eagle.mn
Сэтгэгдэл