Монголчууд усны эмчилгээний гайхамшигт чанарыг эртнээс мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн ард түмэн. Монголчууд Намрын дунд сарын 15-наас урсгал ус рашаан болж, таван махбодийг эмчилдэг гэж ярьдаг. Рашаан ус хүртэж биеэ эмчилдэг хүмүүс намар өөрийн өвчин шаналлыг арилгахаар рашаан усанд их явдаг юм. Харзны усанд орсноор сэтгэцийн өвчин, үе мөчний гээд олон өвчин хууч эдгэрдэг байна. Яагаад гэвэл харзны усанд сөрөг нөлөө гэж байдаггүй онцлогтой.
Харзны усанд орохын тулд биеэ эртнээс бэлдэх хэрэгтэй
Анх удаагаа харзны усанд орж буй хүн хатгаа авах аль эсвэл хүнд уушигны өвчин авах магадлал өндөр байдаг. Тйимээс харзны усанд орохоор шийдсэн бүсгүйчүүд одооноос эхлээд маш хүйтэн устай алчуурыг базаад биеэ арчиж үрж байх хэрэгтэй. Ингэж дасгадаг нь харзны усанд орох бэлтгэл үе болдог байна. Хамгийн гол нь харзанд орох тунгаа тааруулах хэрэгтэй. Зарим хүмүүс өөртөө бардаж харзанд удаан орсоноос жин цохиулдаг. Жин цохиулахын аюул их. Тиймээс ердөө цочроох маягаар шумбаад л гарах хэрэгтэй. Мөн харзанд ороход хэрэгтэй сэтгэлзүйн байдал бусад зүйлийг нэмж судлахад илүүдэхгүй.
Бэлтгэл
Мэдээж усанд орох хувцас, уснаас гарч ирээд бие арчих алчуур, нөмрөх хувцас, шаахай зэргийг авч явах хэрэгтэй. Мөн халуун савтай цай, цайндаа шар тос самраад авч явбал бүр сайн. Уснаас гарч ирээд ууна. Шар тостой цайг монголчууд осгосон хүн малд өгдөг нь хүний голын тамирыг сэргээж, голд хуралдсан хүйтнийг зайлуулж өгдөг гэж үздэг тул усанд орсны дараа уухад сайн байдаг.
Заавар
Анх орж байгаа хүн бол өвдгөө, духаа, 20 секунд орчим шавшаад биеэ арчиж байгаад харзандаа орвол бүр сайн байдаг. Харин харзны усанд та бүх биеээрээ 3-5 секунд ороход л болно. Хамгийн гол биеийнхээ бүх хэсэгээ оруулах ёстой.
Харзны усанд ордог бүлэг хүмүүстэй нэгд
Улаанбаатар хотод 7 хоног бүр цуглаж харзны усанд ордог хүмүүс цөөнгүй болжээ. Мөн Монголын Рейкийн холбооны гишүүд ч ийм арга хэмжээг идэвхитэй зохиодог байна. Тэд голын мөсийг цоолж харзны усыг гаргаж ирдэг байна.
Сэтгэгдэл