Энэ үгийг Гамбууш нэр дэвшигч Нарантуяад хандан хэлжээ. Тэр түүнийг УИХ-д нэр дэвшиж байгаагаасаа ичих хэрэгтэй талаар дурьдав. Бас болоогүй "ширээний хүүхэн” гэж юу болохыг Ганбууш хамгийн сайн мэднэ гэдгээ ч хэлэх нь тэр. Хэрэв хэн хүн нь төрийн босгыг намхан гэж бодоод байвал би ч мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдлээ. Ийм дүр зурагтай сонгуулийн шоуны нэг хэсэг болон өнөөдөр сошиалаар цацагдсан юм.
Гамбуушийн хэлж буйд оргүй ч юм байгаагүй. Түүний хатуухан хэлсэн үгийнх нь нэг болох "төрийн минь босгыг намхан гэж бүү бод” хэмээх үгийг зөвхөн Нарад хаяглах үг биш юм. Төрийн босгыг намхан гэж бодсон олон нэр дэвшигчдэд хамааралтай. МАН, АН, МАХН, ИЗНН гээд л олон намууд нэр дэвшүүлэхгүй хүнгүйдээ тэр үү, аль эсвэл албаар уу гэмээр л хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон. Улс төрийн тоглоом хэдий ч арай хэтэрхээр нэр дэвшигчид ч бишгүй бий. Хуулиар бол нэр дэвших эрх нь хүн бүрт нээлттэй. Гэсэн хэдий ч төр бол төр. Төрд хэн дуртай нь орж, ард түмний амьдралаар тоглож болохгүй. Одоо ч хэрэггүй хүмүүс төрд бий. Иймд ард түмэн энэ удаа зөв сонголт хийж, урагшгүй хүмүүсийг төрөөс зайлуулж, ухаантайг нь оруулж ирэх цаг юм шүү. Түүнээс биш Анужин гэх эмэгтэй лав биш. Гэр бүлийнхээ харилцааны асуудал, өөрийнхөө ор хөнжлийн асуудлыг ч шийдвэрлэж чадаагүй, энэ нь эцэс сүүлдээ олон нийтийн амны зугаа болж буй хүн төрийн дээр гараад юу хийх вэ. Гэрээ засаад төр зас гэдэг дээ. Энэ үгийн үнэ цэнэ хаачив.
Урлаг, спортынхон ч бид юугаараа дутдагийн гээд л орж ирцгээж буй. Тэдний нэр дэвших буруу биш ч, бас зөв гэхэд хэцүү. Үүний хажуугаар бизнесийнхэн хүч түрэн орох гэж зүтгэж байгаа нь бизнесээ өргөжүүлэх гэсэн санаархал л нуугдаж байна хэмээн хардаж сууна. Хардахгүй байхын аргагүйд хүрснийг уншигчид ойлгох биз ээ. Өмнө нь олон сайхан зүйл амлаж гарч ирсэн бизнесийнхэн өөрсдөө л таргалснаас биш өрөөл бусдыг бодоогүй нь ийн хардах хүргэсэн. Төрд хэн дуртай нь шургалахыг хүсэж байгаа нь ч төрийн босгыг намхан гэж бодсонтой, мөн хэн мөнгөтэй нь гарч ирж болдгийг харуулаад байгаад л оршиж байна. Үнэхээр харамсалтай. Тиймээс сонгогчдын сонголт мэргэн байж, төрд хэрэгтэй хүнийг л гаргаж ирэх хэрэгтэй. Ингэснээр бидний ирэх жилүүдийн өнгө харагдах юм шүү. Төрийн минь босгыг намхан гэж бодож яваа зарим нэг хүнд зориуллаа.
Сэтгэгдэл