METRO хот: Мэдэхгүй дугаараас залгавал утсаа авдаггүй явцуу сэтгэлгээнээсээ салцгаа


 

METRO хот: Мэдэхгүй дугаараас залгавал утсаа авдаггүй явцуу сэтгэлгээнээсээ салцгаа

 

Уриалах, гуйх биш загнамаар байна.   Мэдэхгүй дугаараас завгавал утсаа авдаггүй явцуу сэтгэлгээнээсээ салцгаа.  Манайд ийм сэтгэлгээтэй маш олон хүн бий. Маш олон гэхээр нийт монголчууд гэж ойлгоод байв. 10, 100 мянга байсан ч маш олон.  Өмнө нь харж байгаагүй, мэдэхгүй дугаараас тан руу ойр дотны чинь хүн залгаж байвал яах вэ.  Өөрийнхөө утсыг алдчихаад, алга болгочихоод, тусламж гуйхаар залгасан бол яана.  Муугаар бодоход бяцхан осолдчихоод, утасных нь цэнэг дуусчихсан байгаад хүний утас гуйж залгасан бол яана аа. Мэдэхгүй дугаар авдаггүй гэсэн явцуу сэтгэлгээнээс чинь болоод хамгийн хайртай хүмүүс чинь хохирвол яах вэ. 

Саяхандаа манай нэг алдартай жүжигчин өөрийн фэйсбүүк хуудсандаа халтирч унаад хөлөө гэмтээсэн талаараа бичсэн байсан. Тэр үед унахдаа утсаа бас хагалчихсан юм билээ. Ойр хавьд явж байсан хүний утас гуйгаад, ирж тусална гэсэн хүмүүс рүү утасдаж. Ганц нь ч утсаа аваагүй. Арай гэж түргэн дуудаад, гэмтэл явсан гэж байгаа. Түүнээс хойш л мэдэхгүй дугаар залгахаар утсаа авахгүй гэдэг хачин зангаа хаясандаа гэж бичсэн байсан юм.  Мэдэхгүй дугаараас залгавал утсаа авахгүй гэдэг хүний мөсгүй зан бүх хүнд хорт хавдар шиг халдчихвал бид яана аа. 

УИХ-ын гишүүд, томоохон бизнесмэнүүд, дарга нар руу хэн хүнгүй залгаад, юу ч хамаагүй гуйгаад, хэцүү байдаг л байх. Тиймдээ ч мэдэхгүй дугаар залгахаар утсаа авдаггүй байж болох.  Мэдээж хүний амьдралд бусдын ойлгохгүй зовлон бэрхшээл олон бий. Хэдий тийм ч бид хүн ёсоо, мөсөө алдчихгүй, хайлуулчихгүй л байх хэрэгтэй юмсан. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.