Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт байх Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар цагдаа, ШШҮХ-ийн шинжээч, шүүгч нар энэ хэрэгт буруутгагдан ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр нарыг цагдан хорьж шалгаж байсан билээ.
Мөн Д.Адилбаяраас 35 сая төгрөг, Б.Цолмонгоос 5 сая төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль өгөх/ 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт / хахууль авах/ тус тус заасан хэргийн шүүх хуралдаан өчигдөр /2020 оны 3 дугаар сарын 02/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Адилбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Б.Цолмонг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ.
Тиймээс Д.Адилбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 18 сая төгрөгийн торгуулийн ял оноосон.
Мөн Шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 13.5 сая төгрөгийн торгуулийн ял оноолоо.
Мөн Д.Адилбаяраас 35 сая төгрөг, Б.Цолмонгоос 5 сая төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Б.Нямдарь, Gogo.mn
Сэтгэгдэл