Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Монгол ардын намын хороо 2016 оны сонгуулийн нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын сонгуулийн 64 дүгээр тойрогт нэр дэвшигч МӨНХӨӨГИЙН ОЮУНЧИМЭГ оролцож тойргийнхоо сонгогчидтой ярилцан, санал зөвлөгөөг нь хүлээн авав.
УИХ-ын 64 дүгээр тойрогт Чингэлтэй дүүргийн 7-11 дүгээр хороод буюу нийгмийн болоод төрийн халамж үгүйлэгддэг гэр хорооллын бүс хамрагддаг юм.
Нэр дэвшигч МӨНХӨӨГИЙН ОЮУНЧИМЭГ нээлтийн үйл ажиллагаанд үг хэлэхдээ иргэдийн дунд хийсэн нэгэн судалгааны дүнг онцлов.
Судалгаанд оролцогчдын 60 хувь нь өнгөрсөн дөрвөн жилийг хямралтай, 35 хувь нь өөрчлөгдөөгүй, 5 хувь нь хариулахад хэцүү байна гэсэн дүн гарчээ. Уг судалгааг Монгол ардын намаас явуулсан байна.
Н.Ган
Сэтгэгдэл