АНУ-ын нисэх онгоц тээгч “Theodore Roosevelt“ хөлөг онгоцны 25 цэргээс коронавирус илэрчээ


 

АНУ-ын нисэх онгоц тээгч “Theodore Roosevelt“ хөлөг онгоцны 25 цэргээс коронавирус илэрчээ

 

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч "Theodore Roosevelt” хөлөг онгоц дээр алба хааж буй 25 цэргээс коронавирус илэрсэн гэж "CNN” телевизийн  эх сурвалжын мэдээллээс иш татан мэдээлжээ.

Нисэх онгоц тээгч дээр халдварын тохиолдол дахин "хэдэн арваар” нэмэгдэж магадгүй байна. Уг хөлөг онгоц дээр коронавирусний халдварын гурван тохиолдол илэрсэн гэж АНУ-ын ТЦХ-ий командлагчийн үүрэг гүйцэтгэгч Томас Модли мягмар гарагт мэдээлж байсан. Харин одоогийн байдлаар тэдний тоо нэмэгдсэнийг пүрэв гарагт мэдэгджээ.

Хөлөг онгоцны тавцан дээр буй алба хаагчдыг ойрын хугацаанд коронавирусний шинжилгээнд хамруулна гэж Модли хэлсэн байна.

"Theodore Roosevelt” дээр нийт 5000 цэрэг алба хааж байгаа талаар "The Hill” сонинд мэдээлжээ.

 

 
Эх сурвалж: TASS


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.