УИХ-ын сонгуулийн 64-р тойрогт нэр дэвшигч Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ тойргийнхоо хороодоор явж иргэдийн аж байдалтай танилцаж байна.
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд л гэхэд яаралтай шийдэх шаардлагатай нийгмийн олон асуудал байгааг иргэд хэлэв.
Дөрвөн сумын дайтай буюу 10 мянга гаруй хүн амтай тус хороонд ганцхан халуун устай. Нэг ээлжинд дөрвөн хүн ордог болохоор маш их оочер дугаартай. Усанд орох гэж хоёр цаг хүлээх энүүхэнд. Ядаж халуун ус хэд хэдийг барьчихаар төсөв мөнгө батлуулах хэрэгтэй шүү дээ хэмээн иргэд хэлж байна.
Мөн дахин төлөвлөлтөөр гэр хорооллыг орон сууц болгоод орон сууцанд амьдруулна гэж өнгөрсөн дөрвөн жил л шоудлаа. Амаар баахан ярьсан ч бодит байдалд юу ч хийсэнгүй. Дахин төлөвлөлтийг хэзээ, яаж хийх юм бэ гэхчлэн тулгамдаж буй, яаралтай шийдэх шаардлагатай олон асуудлыг хөндлөө.
Иргэдийн энэ асуултад нэр дэвшигч Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ,
-Дахин төлөвлөлтийг ганц орон сууц барих биш хүн бүр ажилтай орлоготой, хүүхэд бүхэн сургууль цэцэрлэгтэй, төрийн үйлчилгээ иргэн бүрт хүрдэг, эрүүл аюулгүй орчин, баталгаатай амьдралыг хангасан цогц шийдлээр хийх ёстой. Дахин төлөвлөлтийг цоо шинэ эрх зүйн орчноор, шинэ бодлогоор хийхээр Монгол ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгасан талаар танилцууллаа.
Сэтгэгдэл