ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск хот дахь ИК-15 нэртэй шоронд Баасан гарагийн орой харгалзагчдын харгислал, дэглэлтийг эсэргүүцсэн хоригдлууд бослого гаргажээ.Хэсэг хоригдлууд харгалзагчид руу довтолж, шоронгийн зарим барилгад гал тавьсан байна.
Шөнө дунд эрх баригчид шоронд хяналтаа тогтоож, хохирлын хэмжээг тооцоолж эхэлснээ мэдээлжээ. Нийтдээ 300 орчим хүн бэртэж, шархдсан гэсэн мэдээлэл орон нутгийн хэвлэлүүдээс ирж байгаа бол хүний амь үрэгдсэн эсэх нь одоогоор мэдэгдээгүй байна.
ИК-15 нь Оросын хамгийн том цуврал алуурчдын нэг Михайл Попковыг хорьж байгаа гэдгээрээ олонд танигдсан шорон юм. “Ангарскийн маньяк” гэж нэрлэгдсэн Попков 1992 оноос 2010 оны хооронд нийт 78 эмэгтэйг хүчиндэж, хөнөөсөн нь тогтоогдож байв.
Эх сурвалж: Russia Today
Сэтгэгдэл