Ерөнхийлөгч Николас Мадурог унагах зорилготой зэвсэгт этгээдүүдийн ажиллагааг таслан зогсоосноо Венесуэлийн засгийн газар Ням гарагт зарлажээ.
Хурдан завь хөлөглөсөн этгээдүүд нийслэл Каракасаас холгүй Макутогийн эрэгт газардсан гэнэ. Одоо тэдгээрийн үлдэгдлийг эрэн хайх ажиллагааг агаар, ус, хуурай газарт зэрэг явуулж байгааг сайд мэдэгджээ. Мадурогийн дэглэмийг унагах зорилготой этгээдүүдийг орогнуулж, дэмждэг гэж Венесуэлийн засгийн газар хөрш Колумби улсыг байнга буруутгадаг.
Хоёр улс өнгөрсөн онд дипломат харилцаагаа тасалсан юм. Колумбийн ерөнхийлөгч Иван Дюкийн засаг захиргаа Николас Мадурог “дарангуйлагч” гэж нэрлэдэг байна.
Р.Төмөр
Эх сурвалж: AFP
Сэтгэгдэл